Богд Хан уулын хишиг барилдаан болж байна

2014 оны 12 сарын 22

Хан-Уул дүүргийн Богд Хан Хайрханы хишиг барилдаан өнөөдөр 14:00 цагаас эхэллээ. Уг баридааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ, АПУ ХК нар найм дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулдж байгаа юм. Энэ удаагийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ заан Д.Баасандорж, Т.Санчир, Б.Соронзонболд  тэргүүтэй  энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж буй улс аймгийн алдар цолтой 256 бөхчүүд барилдаж байгаа юм. Уг барилдааныг АПУ хувьцаат компани түүхт 90 жилийнхээ ойн хүрээнд ивээн тэтгэж зохион байгуулж байгаа бөгөөд бөх үзэгчдээс хагас саятан хоёрыг, мөн азтан үзэгч хоёрыг тус тус тодруулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14363
0 эможи
keyboard_arrow_up