Авьяаслаг тамирчин С.Номун М.Фелппсийн нэрэмжит сургуульд сурна

2014 оны 12 сарын 19

Монгол Улсын дээд амжилтыг усан спортын төрлөөр тогтоосон 13 настай С.Номун охин өөрийн авьяас, ур чадвараа ахиулж усан спортын тэргүүлэгч орон Америк улсад суралцахаар болжээ.Тэрбээр АНУ-ын Чикаго хотноо үйл ажиллагаагаа явуулдаг, олимпийн 18, дэлхийн 26 удаагийн аварга Майкл Фелпсийн нэрэмжит сургуульд суралцахаар өчигдөр эх орноосоо морджээ.Усан спортын дэд мастер С.Номун нь 2001 онд төрсөн бөгөөд 2012 оноос усан спортоор хичээллэж Монгол Улсын хамгийн залуу дэд мастерын болзлыг хангасан юм. Мөн 2013 онд усан спорт сонирхогчдын холбооны шилдэг тамирчнаар шалгарч байв. “Инчон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадамд С.Номун эх орноо төлөөлөн оролцож 50 м, 100 м-ий араар даллах сэлэлтэд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14315
0 эможи
keyboard_arrow_up