Манай тамирчид ”Дакар ралли 2015”-д оролцохоор эх орноосоо мордлоо

2014 оны 12 сарын 18

Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли 2015”-д Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа багийнхантайгаа дэлхийн олон улсын тамирчидтай хурд, авхаалж самбаагаа сорих гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Мотоциклийн төрөлд уралддаг Монгол тамирчдын хувьд энэ тэмцээнд автомашинтай уралдаж байгаагаараа онцлог юм. Монгол, Унгарын хамтарсан “Uniqa Sandlander”  багийнхан гурван автомашинаар уралдахаар бэлтгэл сургуулилтаа бүрэн дуусч өнөөдөр эх орноосоо мордлоо. "Дакар ралли 2015” ирэх сарын 3-наас 17-ны өдрүүдэд үргэлжлэх аж.

Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын мастер Б.Батболд явж байна. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14250
0 эможи
keyboard_arrow_up