Катар 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ алдах уу

2014 оны 12 сарын 18

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны гүйцэтгэх хорооны гишүүн Тео Цванцигерийн ярьснаар Катар улс орондоо шинэчлэл хийгүй бол 2022 онд ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ алдах эрсдэлтэй байна гэжээ.  FIFA-гаас хөдөлмөрийн шинэчлэлийн асуудлыг 2015 оны гуравдугаар сарын 10 хүртэл тус улсын Засгийн газар явуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. “Катар шаардлагатай шинэчлэлийг хийх ёстой” гэж Цванцигер хэлсэн байна. “Дараа жилийн 3 сарын 10 хүртэлх хугацаа байна” гэжээ. Хөлбөмбөгийн холбооны Бие даасан комисс нь байнга зохион байгуулагч улсын бүтээн байгуулалт, тухайлбал барилгын талбай дээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг хянаж байдаг. Өнөөг хүртэл энэ чиглэлээр маш их асуудал байсаар байна. Хэрвээ алдаагаа засахгүй бол Цюрих хотод тавдугаар сард болох FIFA-гийн Конгрессоор 209 гишүүд нь 2022 оны ДАШТ-ийг Катарт зохион байгуулахыг хасахын төлөө саналаа өгөх болно гэж мөн хэлжээ. "ДАШТ-2022-ийн барилга байгууламжийг барьж буй шилжин суурьшигчдын хүний эрхийн зөрчлийн талаарх олон мэдээлэл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Их Британийн хуулийн фирм орон нутгийн хөдөлмөрийн хуульд хэд хэдэн зөвлөмжүүдийг өгөх замаар хяналт тавьж байна. Тухайлбал, барилгын ажилчдад төрөл тус бүрээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохыг санал болгож байгаа юм" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14229
0 эможи
keyboard_arrow_up