Монголын боксын холбооны удирдах зөвлөл хуралджээ

2014 оны 12 сарын 18

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Уг хурлаар насаа дарж сонирхогчийн боксын тив дэлхийн рингэнд улсаа төлөөлөн, дүүгийнхээ нэрээр орж байсан боксын ОУХМ Х.Энхдэлгэрийн асуудлыг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй гэж шийдсэн тул мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж дэмжихээ илэрхийлсэн.  Мөн түүнийг "Алдар" спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгыг тэмцээнд оролцох эрхийг мөн хоёр жилээр хассан юм. Энэ хуралдааны үеэр эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог ОУХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ, н.Болортуул нарыг дасгалжуулагч багш Б.Энхтайваны ур чадварыг голж, хэл ам таталдаг, бүдүүлэг харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ. "Гэвч шигшээ багаас хөөгдсөн эмэгтэй боксчдыг өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн цагт шигшээ багт дахин өрсөлдөх боломжтой эсэхийг нягтлан үзнэ" хэмээн холбооны зүгээс мэдээлж байгаа. Монголын боксын холбоо дээрх асуудлаар дахин хуралдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14225
0 эможи
keyboard_arrow_up