Ким Ю Hагийн үзүүлбэрийг буруу шүүсэн гэх шуугиан онцлох үйл явдлаар тодорчээ

2014 оны 12 сарын 18

Ванкуверын олимпын аварга уран гулгагч Ким Ю Нагийн Сочигийн өвлийн олимпын уран гулгалтын ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх үзүүлбэрийн шүүлттэй холбоотой шуугиан Өмнөд Солонгосын 2014 оны спортын хамгийн онцлох үйл явдлаар тодорлоо.


Өмнөд Солонгосын 48 сонин, телевизийн явуулсан судалгаагаар, тус улсын 2014 оны спортын онцлох үйл явдлуудын жагсаалтыг Сочигийн өвлийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтын төлөө тоглолтын маргаан дагуулсан шүүлт тэргүүлсэн байна.

Хөгжөөн дэмжигчид болон мэргэжилтнүүд, спорт сонирхогчид нарын дунд асар том маргаан үүсгэсэн энэ тэмцээний шүүлтийн үр дүнд нутгийн тамирчин  Оросын өсвөрийн уран гулгагч Аделина Сотникова алтан медаль хүртэж, хоёр дахиа олимпын аварга болох магадлал өндөр байсан Ким Ю На мөнгөн медаль хүртсэн юм.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14213
0 эможи
keyboard_arrow_up