БАЯРТ МЭДЭЭ: Ой тогтоолтын тамирчид дэлхийн аваргыг тэргүүлсээр иржээ

2014 оны 12 сарын 17

БНХАУ-ын Хайнань мужид энэ сарын 11-13-ны өдрүүдэд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн болж манай тамирчид амжилттай оролцлоо. Энэ удаагийн дэлхийн аваргад нийт 26 орны 184 тамирчид 10 оюуны 10 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсаас Монголын оюун ухааны академийн баг тамирчид нийт 29 медаль хүртсэн амжилттайгаар хоёрдугаар байранд орсон байна. Манай тамирчид дэлхийн аваргаас авах боломжтой 30 медалийн 22-ыг нь авсан сайхан амжилт гаргаж эх орныхоо нэрийг дэлхийн давцанд гаргаад иржээ. Түүнчлэн 15 настай А.Анударь ой тогтоолын олон улсын мастерын болзол хангасан бол Э.Пүрэвжав нийлбэр оноогоороо 5000-аас дээш оноо авч их мастер болжээ. Харин Их мастер Ө.Сэнгэсамдан нийлбэр оноогоороо 6700 оноо авч гуравдугаар байранд орж Ой тогтоолтын олон улсын их мастер хэмээх хамгийн өндөр цолыг нь хүртсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14107
0 эможи
keyboard_arrow_up