А.Сүхбат: Машин дотроо цол авснаа сонсох ямар олиг байхав

2014 оны 12 сарын 17

Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй зарим бөхчүүд өчигдөр МҮБХ-ны буруутай үйл ажиллагааг шүүмжилж хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Дархан аварга А.Сүхбат сүүлийн жилүүдэд МҮБХ-ны үйл ажиллагаа болон Р.Нямдорж, Д.Данзан нарыг үйл ажиллагаанд ихээхэн сэтгэл дундуур байгаа юм.

Тэрбээр “Зарим нэг хүн монгол бөх гэдэг нэрээр хулгай, луйвар хийж амьдарч байгааг хараад суугаад байж чадахгүй нь. Бидний хойч үе, ирээдүй, шавь нар маань шударга дэвжээн дээр гараасай гэсэндээ өнөөдөр дуугарч байна. Чимээгүй яваад байвал МҮБХ гэсэн нэрийг барьсан луйварчид монгол бөх гэсэн сайхан соёлыг устгаж, үгүй хийх нь.

Ганц жишээ дурдахад сая сумын заануудын барилдаан болж. Нийт 576 залуу бөх баридсан байна. Нэг бөхөөс 3000 төгрөг хурааж авчээ. Нийтдээ 1.7 сая төгрөх цугларсан байгаа юм. Гэтэл тэнд барилдсан залуу бөх гурав давж байж 3000 төгрөгөө авч байна. Түрүүлсэн бөхөд 50, үзүүрлэсэн бөхөд 40 мянган төгрөг өгсөн гэнэ. Ингэж хүний хүч хөдөлмөрөөр тоглож, хувалз шиг шулж байгааг хараад бид дуугуй сууж чадсангүй. Миний хувьд МҮБХ-ны тэргүүн болох ямар ч сонирхол алга. Р.Нямдорж, Д.Данзангаас өөр монгол бөхийг сайхан аваад явчих залуус захаас авахуулаад л байна” гэсэн байна.
                          

         Дархан аварга А.Сүхбат цааш нь “Цолны маргааны асуудал ямар олон жил яригдав. Авах ёстой цолоо төв цэнгэлдэхэд, олон түмний өмнө авах сайхан. Гэтэл би зодог тайлсныхаа дараа даян аварга, дархан аварга цолоо авлаа. Машинаа унаад явж байтал хүн утасдаад “Чи тийм цол авсан байна” гэдэг. Үндэсний бөхийн дээд цол авснаа машин дотор сонсох ямар л олиг байхав дээ. Ийм байдлаар явж болохгүй ээ. Сайн менежер хүн байдаг даа. Ийм хүний гарт Бөхийн холбоог өгөх хэрэгтэй. Тэгж байж бөх хөгжинө" гэжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14102
0 эможи
keyboard_arrow_up