БАЯРТ МЭДЭЭ: Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 10 медаль хүртжээ

2014 оны 12 сарын 15

БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 26 орны 184 оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрөлд  60 медалийн төлөө оюун ухаанаа уралдуулсан байна. Манай Улсаас Монголын оюун ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд манай баг тамирчид мөн л амжилттай оролцжээ. Тэмцээний “Нэр-Царай”, “Хоёртын тоолол”, “Тооны марафон” гэсэн төрлүүдэд манай тамирчид нийт 10 медаль хүртсэн бол дунд насны ангилалд өрсөлдөж буй Э.Пүрэвжав, Э.Энхмөнх, А.Анударь, Т.Энхжин нар тооны марафон төрөлд нэг цагт 1000-аас илүү цифр цээжлэн алдаагүй нэрлэснээр Олон улсын мастерийн III болзлын эхний болзлыг хангасан байна.

Насанд хүрэгчид:

1-р байр: Yanjaa ALTANTUYA (Шведийн багийн гишүүн  Монгол эмэгтэй )

2-р байр: Их Мастер Akjol SYERYEKKHAAN (Монгол)

3-р байр: ОУ-ын Их Мастер Simon REINHARD (Герман)

Дунд нас:

1-р байр: Khaliun BOLOR-ERDENE (Монгол)

2-р байр: Ni Ziqiang (Хятад)

3-р байр: Tsetsegzul ZORIGTBAATAR (Монгол)

“Хоёртын тоолол”-ын төрөлд:

Насанд хүрэгчид:

1-р байр: ОУ-ын Их Мастер Jonas von Essen (Швед) – 3737 цифр

2-р байр: ОУ-ын Их Мастер Simon REINHARD (Герман) – 3495 цифр

3-р байр: Их Мастер Sengesamdan ULZIIKHUTAG (Монгол) – 3390 цифр

 Дунд нас:

1-р байр: Purevjav ERDENESAIKHAN (Монгол)

2-р байр: Enkhjin TUMUR (Монгол)

3-р байр: Их Мастер Bat-Erdene TSOGOO (Монгол)

“Тооны марафон”-ы төрөлд:

Насанд хүрэгчид:

1-р байр: ОУ-ын Их Мастер Jonas von Essen (Швед) – 2360 цифр

2-р байр: ОУ-ын Их Мастер Simon REINHARD (Герман) – 2264 цифр

3-р байр: Их Мастер Marwin WALLONIUS (Швед) – 2180 цифр

Дунд нас:

1-р байр: Purevjav ERDENESAIKHAN (Монгол) – 1746 цифр

2-р байр: Их Мастер Bat-Erdene TSOGOO (Монгол) – 1670 цифр

3-р байр: Enkhmunkh ERDENEBATKHAAN (Монгол) – 1666 цифр

Тус академийн тамирчид энэ жилийн хувьд Америк, Филиппин, Энэтхэг, Хонг Конгийн олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд энэ удаагийн тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14003
0 эможи
keyboard_arrow_up