Коби Брайнт "Том ах Жордан"-ы амжилтыг эвдлээ

2014 оны 12 сарын 15
Өнөөдөр "Миннесота Тимбэрволвс" багийн "Target Center"-д нэгэн онцгой үдэш болон өнгөрлөө. "Лос Анжэлэс Лэйкерс" багийн хамгаалагч Коби Брайнт тоглолтын хоёрдугаар үеийн 5:24 минутанд торгуулийн шугамны араас 2 чөлөөт шидэлтээ амжилттай болгож карьерынхаа 32,293 дахь оноогоо авснаар Майкл Жорданыг гүйцэн бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Түүнийг энэ амжилтаа тогтоосоны дараа тоглолтыг түр завсарлуулж "Миннесота Тимбэрволвс" багийн эзэн болон тамичид, NBA-ийн төлөөлөгчид түүний багийн андууд, ордонд цугласан 15,000 дэмжигчид, цахим  сүлжээгээр NBA-ийн өнгөрсөн болон одоо үеийн шилдэг төлөөлөл, цахим сүлжээн дэх сагсан бөмбөгийн фэнүүд Коби Брайнтад хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр Дэлхийн сагсан бөмбөг зөвхөн Коби Брайнтаар амьсгалсан гэхэд болно.
 
 

Энэ өдөр Коби Брайнт 26 оноо багтаа нэмэрлэж "Лэйкерс" 100:94 - ийн харьцаатайгаар "Ойн чононууд"-ыг буулган авч энэ улирлын найм дахь хожлоо байгуулжээ. Коби Брайнт энэ эрчээрээ тоглоод байвал Карл Мэлоун болон Карим Абдул Жаббарын амжилтуудыг эвдэх нөөц боломж хангалттай байгаа юм.
 
 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13996
0 эможи
keyboard_arrow_up