Казахстан 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ныг зохион байгуулахыг хүслээ

2014 оны 12 сарын 15

Казахстан улс 2026 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Ойрын үед тус улсын хөлбөмбөгийн холбоо шалгаруулалтад өрсөлдөгчийн өргөдлийн маягтыг бэлтгэж Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /FIFA/-д илгээнэ. Өнгөрсөн бямба гаригт энэ тухай Казахстаны хөлбөмбөгийн холбооны хуучин ерөнхийлөгч Адильбек Жаксыбеков мэдэгдэв. Тэрбээр мөн Астана хотод 2017 онд Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ Супер цомын тэмцээний финалын тоглолтыг зохион байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрч чадсан гэж онцолжээ. Үүнээс өмнө, Казахстаны төлөөлөгчид Алматад 2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 2026 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Казахстанаас гадна Колумб, Мексик, Канад болон АНУ өрсөлдөнө. Одоогоор эдгээр улс өрсөлдөхөө илэрхийлсэн ба бусад улс ч өрсөлдөх эрхтэй юм. Жагсаалтад одоогийн байдлаар Европын ганц ч улс ороогүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13947
0 эможи
keyboard_arrow_up