А.Мөрөн эхний тоглолтоо хийв

2014 оны 4 сарын 11

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Тайландын "Краби" багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байгаа билээ. Тэрээр лхагва гаригт анхны тоглолтоо хийж багийнхаа оруулсан нэг гоолын дамжуулалтыг өгсөн байна. Харин Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөнгийн хүчин зүтгэж байгаа “Краби” багийнхан өрсөлдөгч “Кон Каэн” багт 2:1-ийн харьцаатай хожигджээ.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөнгийн анхны тоглолт Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн байв. “Краби” баг энэ удаа хожигдсоноор Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнийг орхилоо. А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй “Краби” баг Тайландын хоёрдугаар лигтээ долоон тоглолтод нэг хожиж, хоёр тэнцэн таван оноотойгоор 15 дугаар байрт бичигдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1388
0 эможи
keyboard_arrow_up