МХБХ-ны Гүйцэтгэх Хороо хуралдлаа

2014 оны 12 сарын 09

          2014 оны 11-р сарын 22-нд МХБХ-ны Ээлжит бус Их хурлаар ОУХБХ-ны жишигт нийцсэн шинэчилсэн дүрмээ баталсан. Тус хурлаар сонгуулийн хороо байгуулагдаж, хорооны даргаар И.Отгонбаяр, гишүүдээрД.Баярсайхан, Б.Болдбаатар, Э.Шинэбаяр, Ө.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна. МХБХ-ны шинэчилсэн дүрэмд сонгуулийн дүрмийг Гүйцэтгэх хорооноос батална гэж заасны дагуу 2014 оны 12-р сарын 7-ны өдөр МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар Гүйцэтгэх Хороог хуралдуулж, сонгуулийн дүрэм, холбоонд гишүүнээр элсүүлэх журам, орон нутгийн холбоодын жишиг дүрэм болох эрх зүйн бичиг баримт болон 2015 онд зохиогдох МХБХ-ны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэж баталлаа.
           МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарын шийдвэрээр МХБХ-ны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгдсан бөгөөд тодорхой зөрчил илэрсэн тул МХБХ-ны ерөнхий нягтланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны 2-р сарын 27-нд болох Ээлжит Их хурлыг дуустал Ө.Шижирийг түр үүрэг гүйцгэгчээр томиллоо. Ө.Шижир нь хөлбөмбөгийн анд бөгөөд менежментийн чиглэлээр мэргэшсэн менежер юм.МХБХ-ны гадаад харилцааны захирал Л.Маяагийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Монголжингоог түр үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар болжээ.  
Доорх линкээр орж МХБХ-ны шинэ дүрэм, сонгуулийн дүрэм, гишүүн элсүүлэх журам болон орон нутгийн салбар холбооны жишиг дүрмийг татаж авна уу.

МХБХ-ны шинэ дүрэм        

МХБХ-ны сонгуулийн дүрэм        

МХБХ-ны гишүүн элсүүлэх журам       

Орон нутгийн салбар холбооны жишиг дүрэм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13573
0 эможи
keyboard_arrow_up