БАЯРТ МЭДЭЭ: Марафонч Б.Сэр-Од Японд болсон тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2014 оны 12 сарын 08

Монголын шилдэг марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од Японд болсон “Фүкоко 2014” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Манай тамирчин нийт замаа 2:08:50 цагийн дотор туулжээ. Энэ нь Б.Сэр-Одын хувийн дээд амжилт болсон байна. Тус тэмцээнд Кенийн П.Масаү 2:08:22 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Этиофийн гүйч дэд байр эзэлжээ.

Өдгөө 33 настай Б.Сэр-Од 1997 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, 2010 онд Японы Хофү, Их Британийн Брайтон хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, 2013 онд Хонгконгд болсон Азийн аваргаас алтан медаль авсан юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13405
0 эможи
keyboard_arrow_up