Ж.Нурлан дэлхийн аварга боллоо

2014 оны 12 сарын 08

Бодибилдинг, фитнессийн ДАШТ Энэтхэг улсын Мумбай хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн найман тамирчин өрсөлдөж байгаа юм. Уржигдар  эрэгтэйчүүдийн 85кг-ын мистер 41-ээс дээш насны ангилалд Ж.Нурлан түрүүлж дэлхийн аварга боллоо. Монгол Улсын анхны бодибилдингийн дэлхийн аварга болсон тэрбээр 1991 оноос хойш уг спортоор хичээллэж эхэлсэн. 2004,2005,2006,2012 оны УАШТ-ний үнэмлэхүй аварга “Монголын мистер”, ААШТ-нээс 2012 онд тавдугаар байр, 2013-2014 оны хошой хүрэл медальтай.  Манай тамирчид өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас фитнесс модель ангилалд Б.Оюунгэрэл, хүрэл медаль хүртэж, Л.Саруулбат, Бат-Эрдэнэ, Г.Дорж нар тавдугаар байрт шалгарч байсан юм. Тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөнө.

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13401
0 эможи
keyboard_arrow_up