Хакухо Даваажаргал Японы тэрбумтангуудын жагсаалтанд албан ёсоор орлоо

2014 оны 12 сарын 04

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос мэдэгдсэнээр, энэ жилийн бооцооны нийт үнийн дүн л гэхэд 2007 оноос хойшхи дээд түвшин буюу 432 сая иенд хүрсэн гэдгийг мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа японы сэтгүүлчид Хакухо Даваажаргалын хөрөнгө мөнгө,авдаг цалин, реклам сурталчилгааны орлогыг сонирхож эхэлсэн байна. Тэд с умогийн их аварга Хакухо Даваажаргалын хөрөнгө орлогын талаар сурвалжиж мэдээд түүнийг тус улсын тэрбумтнуудын жагсаалтад албан ёсоор оруулжээ. Японы хэвлэл мэдээллүүдэд бичсэнээр, "Хэрвээ түүний орлогыг Монголын үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох юм бол 400 гаруй тэрбум төгрөг болно” гэж зарлалаа.
Хакухо Японы томоохон компаниудын сурталчилгаанд онцгой байр суурь эзэлдэг. Тухайлбал “Сумитомо рингён” компанийн сурталчилгаанаас дунджаар 300 мянган иен олж авдаг байх жишээтэй. Гэхдээ өөрийн орлогын зохих хэсгийг тэрээр "Мэргэжлийн сумогийн холбоонд" хандивладаг байна.  Харин цолныхоо эрэмбээр Хакухо уг холбооноос сар бүр  2750000 иений цалин хөлс авдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13237
0 эможи
keyboard_arrow_up