"Шонхор кап" амжилттай болж өндөрлөлөө

2014 оны 12 сарын 03

“Шонхор” биеийн тамирийн дээд сургууль өнгөрсөн жилээс эхлэн оюутан тамирчдын дунд “Шонхор кап” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл энэ жилийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн 235 тамирчинаас гадна ОХУ-ын Якутаас бөхчүүд ирж тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгосон юм. Тэмцээний багийн дүнгээр н.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС-ийн бөхчүүд тэргүүлж, н.Дорждагва дасгалжуулагчтай ҮБТДС, Отгонбаатар дасгалжуулагчтай “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн тамирчид удаалсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13159
0 эможи
keyboard_arrow_up