Ирэх жил олон улсын спортын 14 тэмцээнийг Монголд зохион байгуулна

2014 оны 12 сарын 02

Энэ онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад олон улсын спортын 10 тэмцээн зохион байгуулж, эдгээрт нийт 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого оруулжээ.

Харин ирэхонд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.

Монгол Улсад 2015 онд олон улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

1.      Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2.      “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн

3.      Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн

4.      Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

5.      Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

6.      Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн

7.      Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

8.      Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн

9.      Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн

10.   Софт теннисний “Mongolian open” тэмцээн

11.   Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн

12.   “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт

13.   Монгол туургатан бөхийн барилдаан

14.   Олон улсын Ахмадын спортын наадам

Тэмцээний зохион байгуулалтад нийт 1 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталж, тайланг IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгалаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13060
0 эможи
keyboard_arrow_up