Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр хэн тодрох вэ?

2014 оны 12 сарын 02

2014 оны оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал буюу Ballon d'Or-ийн төлөө нэр дэвшээд байсан 23 тоглогчоос сүүлийн шатанд өрсөлдөх 3 тоглогчийн нэрс албан ёсоор тодорлоо. Сүүлийн шатанд Португалын шигшээ болон Реал Мадрид клубын Кристиан Роналду, Аргентиний шигшээ болон Барселона клубын Лионель Месси, Германы шигшээ болон Байерн Мюнхэн клубын хаалгач Мануэль Нойер нар тунаж үлдлээ.

Ballon d'Or-ийг 4 удаа хүртсэн цорын ганц хөлбөмбөгч Лео Месси 5 дахь Ballon d'Or-оо авах уу ? КристианоРоналдо өнгөрсөн жилийн амжилтаа давтаж өөрийн 3 дахь Ballon d'Or-оо хүртэх үү? Аль эсвэл Мануэль Нойер Орос хаалгач Лев Яшины амжилтыг давтаж, Ballon d'Or хүртсэн түүхэн дэх 2 дахь хаалгач болох уу гэдэг нь 2015 оны 1-р сарын 12-ны мөн энэ цагт Швейцарийн Цюрих хотноо албан ёсоор тодорхой болох юм.

Таны бодлоор хэн нь 2014 оны шилдгээр тодорч BALLON d'Or-ийн эзэн болох бол.....?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13048
0 эможи
keyboard_arrow_up