Жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

2014 оны 12 сарын 01

БНСУ-ын Чежүгийн гран-при хэмээх томоохон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээн нь олимпийн эрх олгох энэ оны сүүлийн томоохон тэмцээн юм. Тэмцээнд манай улсаас 13 эрэгтэй, таван эмэгтэй тамирчин Чежүгийн татамид зодоглосон. 100 кг-ын жинд хүч үзсэн Хөдөлмөрийн баатар, МУГТ  Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн бол, 60 кг-д Д.Амартүвшин, Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар тус тус хүрэл медаль хүртсэн юм. Гурван хүрэл, нэг мөнгөн медальтайгаар манай баг тамирчид тэмцээний зургадугаар байрт шалгарсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12975
0 эможи
keyboard_arrow_up