Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг "ялалт" одонгоор шагнажээ

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын 5 дахь удаагийн тэмцээн Спортын төв ордонд болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, холбооны зөвлөх Ардын багш Ч.Дамдиншарав, Спортын бэлтгэлийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Одонбаяр, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Гавьяат тамирчин А.Цэдэнсодном, О.Пүрэвбаатарын анхны багш, дасгалжуулагч О.Мөнхбат, дотнын анд Казахстан улсын Гавьяат дасгалжуулагч Б.Рамазан нар оролцов.
МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор, Казахстан улсын Гавьяат дасгалжуулагч Б.Рамазаныг “МЧБХ-50 жил” медалиар шагналаа. Спортын хувцас хэрэглэлийн “Азын гурван заяа” компанийн гүйцэтгэх захирал, улсын шүүгч Д.Алтанцэцэг бүтээгдэхүүний дээжээ Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарт бэлэг болгон өргөн барьжээ. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар олон улсын шүүгч Б.Дашнямд хүндэтгэл үзүүлсэн байна.
Тэмцээн залуучуудын 50, 55, 60, 66 кг-ын жингүүдээр явалдаж нийслэлийн дүүрэг, спорт хороо, клуб, их дээд сургууль, Орхон аймгийн нийт 80 бөх өрсөлдлөө. Шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч М.Баярсайхан, шилдэг дасгалжуулагчийн шагналыг ҮБТДС-ийн багш Ц.Гантөгс нарт хүртээлээ.
Тэмцээний дүнг дор толилуулж байна.
Эрэгтэй
50 кг 1. Мөнх-Эрдэнийн Даваабанди /”Гацуурт-Олимп” клуб/
2. Болдын Ариунболд /БТСДуС/
3. Г.Ганбаяр /”Гацуурт-Олимп” сургууль/
3. Цагаанцоожийн Отгондалай /”Алдар” спорт хороо/
55 кг 1. Занданбудын Занабазар /ҮБТДС/
2. Батчулууны Майдар /”Гацуурт-Олимп” клуб/
3. Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/
3. Ганбатын Өвгөнхүү /ҮБТДС/
60 кг 1. Түмэнбилэгийн Түвшинтулга /-Гацуурт-Олимп” сургууль/
2. Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/
3. Цэрэнгялбаагийн Ганзориг /ҮБТДС/
3. Бат-Эрдэнийн Мөнхбат /ҮБТДС/
66 кг 1. Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/
2. Норовсүрэнгийн Амарсайхан /”Харгант-Цамхаг” клуб/
3. Хуягбаатарын Хишигбат /ҮБТДС/
3. Батсүхийн Санчир /Гацуурт-Олимп” клуб/
Багийн дүн
Нэгдүгээр байр “Гацуурт-Олимп” клуб
Хоёрдугаар байр ҮБТДС
Гуравдугаар байр “Алдар” спорт хороо









