Олимпийн хошой мөнгөн медальт Юки Ота Монголын туялзуур сэлэмний спортыг дэмжинэ

2014 оны 11 сарын 25

Монголын туялзуур сэлэмний холбоо, Японы туялзуур сэлэмний холбоо, "Токио 2020" олимпийн наадмыг зохион байгуулах хороо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Японы домогт сэлэмчин, олимпийн хошой мөнгөн медальт, Олон улсын туялзуур сэлэмний холбооны Тамирчдын комиссийн дарга Юки Отаг Монголын туялзуур сэлэмний багийн Япон дахь элч төлөөлөгчөөр сонгосноо баталгаажууллаа. Сонирхлын бичигт Юки Ота болон МТСХ-ны Дэд Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, “Тайж” группын Ерөнхийлөгч Л.Ганпүрэв нар гарын үсэн зурсан юм. Юки Ота нь Монголын сэлэмний багийг 2020 он хүртэл Япон улсад төлөөлж, жил бүр Монгол Улсад зочлон туялзуур сэлэмний спортыг сурталчлах юм.

Тэрээр 1985 оны 11-р сарын 25-нд буюу өнөөдөр Японы Шига мужийн Оцу хотод төржээ. Туялзуур сэлмээр хичээллэж “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн мөнгөн медаль, 2010 онд Францын Парис хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд ганцаарчилсан болох хосын төрөлд хүрэл медаль, Азийн наадаас “Доха 2006”-гаас сонгодог төрөлд алт, “Гуанжоу 2010”-аас багийн төрөлд мөнгө, “Доха 2006”-гаас багийн төрөлд хүрэл, “Гуанжоу 2010”-аас сонгодог төрөлд хүрэл, “Инчон 2014”-өөс сонгодог төрөлд хүрэл медаль авч байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12637
0 эможи
keyboard_arrow_up