Хоккейн алдарт дасгалжуулагч Виктор Тихонов таалал төгслөө

2014 оны 11 сарын 24

Хоккейн алдарт дасгалжуулагч, Олимпийн гурван удаагийн аварга Виктор Тихонов хүнд өвчний улмаас өнөөдөр Москвад таалал төгсчээ.

Өнгөрөгч аравдугаар сарын дундуур тэрээр хөдөлж чадахаа болин, гэрээр эмчилгээ хийлгэж байсан бөгөөд дараа нь эмнэлэгт хэвтэж байгаад ийнхүү 85 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. “Өнөө шөнийн нэг цагийн орчимд Виктор Васильевич Тихонов таалал төгслөө. Хоккейн ЦСКА клубын зүгээс гүн эмгэнэл илэрхийлэн, оршуулах ёслолтой холбоотой бүхий л асуудлыг хариуцахаар боллоо. Одоогийн байдлаар салах ёс гүйцэтгэх болон оршуулах ёслолын тодорхой тов гараагүй байна” хэмээн Москвагийн ЦСКА хоккейн клубын ерөнхий захирал Игорь Есмантович мэдэгдсэн байна.

Дашрамд өгүүлэхэд, Виктор Тихонов ЗХУ-ын шигшээ багийг 1984, 1988, 1992 оны Олимпод алтан медаль хүртэхэд гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Мөн түүний удирдлага дор ЗХУ-ын шигшээ баг дэлхийн 8 удаагийн аварга болж, ЦСКА клуб гэхэд, 13 удаа ЗХУ-ын аварга багаар тодорч байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12617
0 эможи
keyboard_arrow_up