Дэлхийн аваргууд “манайх”

2014 оны 11 сарын 23

Япон улсын Нарита хотод зохион байгуулагдаж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг, тамирчид амжилттай оролцож байна. Эмэгтэйчүүдийн самбо бөхийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг нар Дэлхийн Аваргын Алтан медаль хүртэж монгол түмнээ баярлууллаа.

Мөнхбатын  Уранцэцэгийн  хувьд  тэрбээр анх самбын дасгалжуулагч Баярсайхан багшид барилдах  хүсэлтэй  байгаагаа хэлснээр жүдогоор хичээллэж   эхэлсэн гэдэг. Тэгээд  2006 оноос “Женко” клубын тамирчнаар элсэж тамирчны гараагаа эхлүүлж байжээ.

 

2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аварга болж, 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчинаар элссэн байна.  2012 онд Лондонгийн олимпод мөн зодоглож байсан сайн тамирчин юм. 2013 онд Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан  Жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилт түүнийх.

Дэлхийн аварга, тамирчин бүсгүй Баянхонгор аймгийн уугуул бөгөөд түүнийг жингээ барьж хичээллэхэд ээж н.Цэрмаа нь дасгалжуулдаг байжээ.

Харин Д.Төмөрхүлэгийн хувьд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын хүү. Тэрбээр  2013 онд Азийн наадмын аварга, Чингис хаан дэлхийн цомын олон улсын хэмжээний мастер болсон юм. 2012 оны Лондонгийн олимпод зодоглож байв.

 

 

Тамирчин хүнд өвдөг шороодох удаа бишгүй л байдаг. Тэрбээр ОХУ-ын Челябинск хотноо болсон “Трактор Арена”-д өвдөг шороодож явсан удаатай. Түүнийг монгол түмэн Х.Цагаанбаатар, С.Миарагчаа нарыг залгамжилсан сайн тамирчин хэмээн үнэлдэг билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12543
0 эможи
keyboard_arrow_up