Үндэсний бахархлын өдрийн барилдаан өнөөдөр болно

2014 оны 11 сарын 23

Өнөөдөр Үндэсний бахархалын өдрийн барилдаан гурав дахь жилдээ МБӨ-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн адил чансаа өндөр 128 бөх барилдах юм
Энэхүү барилдаан анх 2012 оны арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулагдаж, улсын арслан Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 256 бөх барилдсанаас улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байлаа.

Пүрэвийн Бүрэнтөгс улсын наадамд түрүүлснээсээ хойш анх удаагаа барилдаж, Гунаажавын Эрхэмбаярын хамт их шөвөгт шалгарав
Өнгөрсөн жилийн барилдаан арваннэгдүгээр сарын 4-нд болж, хүчит 128 бөхөөс Чимэдрэгзэнгийн Санжаадамба дахин түрүүлж, Сүхбаатарын Мөнхбат үзүүрлэжээ. Их шөвөгт Ө.Бат-Орших, Х.Мөнхбаатар нар шалгарчээ.

Барилдаан эхлэх цаг: 14
Болох газар: МБӨ
ТВ9 шууд дамжуулна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12531
0 эможи
keyboard_arrow_up