Үндэсний супер лиг Өнөөдөр эхэлнэ

2014 оны 11 сарын 19

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд эхлэх гэж байна.

Албан ёсоор 10 баг бүртгүүлсэн бөгөөд бүгд сугалаанд оролцсон байна. Лигийн гурван удаагийн аварга “Гэгээн хангай лидер” (хуучнаар “Лидер”), 2011 оны аварга “Баянзүрх Ханталстын Ирвэсүүд” (хуучнаар “Баянзүрх Буллс”), өнгөрсөн жилийн аварга “Баянгол шонхорууд” (хуучнаар “Гурвантамир”) зэрэг багууд оролцохоор бүртгүүлээд байна. Зарим багууд нэрээ болон спонсороо сольж орсон байна. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч оролцох юм.

 Ингээд “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улиралын тоглолтод оролцох 10 багийг танилцуулья: (Өчигдөр болсон сугалаагаар)

1. “Баянзүрх Ханталстын ирвэсүүд” (“Баянзүрх Буллс” баг ивээн тэтгэгчээ сольсон)
2. Төв аймгийн “Төв ургац”
3. “Говь-Алтай Монторх”
4. “Баянгол Шонхорууд” (“Гурвантамир” баг ивээн тэтгэгчээ сольсон)
5. “СБЛ Хасын Хүлэгүүд”
6. “Дорнод Танан Гарьд”
7. ПУБ Альянс тэх xарцага”
8. Хэнтий Чингис хот “Хасумегаватт” баг
9. “Дорноговь Интерстандарт нефть компаний “Valvoline” баг
10. “Өвөрхангай Гэгээн xангай лидер” гэсэн байдлаар сугаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12278
0 эможи
keyboard_arrow_up