Казах бөхийн “Евразия барыс” тэмцээнд оролцоно

2014 оны 11 сарын 18

Энэ сарын 22-нд Казахстаны Жамбул мужийн төв Тараз хотод Казах күресийн (казах бөхийн) “Евразия барыс” буюу "Евразийн барс" олон улсын тэмцээн болох гэж байна.

Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй уг тэмцээнд Европ болон Азийн шилдэг найман баг өрсөлдөх юм. Монголын багийн дасгалжуулагчаар Улсын харцага, Гавьяат тамирчин О.Бахыт ажиллах бөгөөд багийн бүрэлдэхүүнд 60 кг-д Ганболдын Хэрлэн,70 кг-д Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, 80 кг-д Мөнхбатын  Дагвадорж, 90 кг-д Хутагийн Цогтгэрэл, хүнд жинд Болдпүрэвийн Сугаржаргал нар зодоглох юм байна.

“Евразия барыс”-ын анхны тэмцээнд Монголын баг хоёрдугаар байрт шалгарч, 20 мянган ам.долларын эзэн болж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12256
0 эможи
keyboard_arrow_up