Зургаан тамирчин шатрын ДАШТ-нд өрсөлдөнө

2014 оны 11 сарын 18

Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэрс тодорчээ.б

Багийн ахлагчаар Ц.Батболд, дасгалжуулагчаар ФМ Н.Төвсанаа, спорын дэд мастер Ч.Баттүвшин нар ажиллах аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй зургаан тамирчин оюуны цэц сорихоор болжээ. Эдгээр тамирчдад: 

1. Батсайхан Энхсаран (7 нас охид)

2. Лхагважамц Очирбат (7 нас хөвгүүд)

3. Батдэлгэр Одгэрэл (7 нас хөвгүүд)

4. Ганганбарс Маралгуа(8-9 нас охид)

5. Болдбаатар Алтантуяа (8-9 нас охид)

6. Дамбасүрэн Батсүрэн (10-11 нас хөвгүүд) нар оролцох юм. Баг тамирчид  энэ сарын 22-ны өдөр буюу ирэх бямба гаригт эх орноосоо мордох ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12209
0 эможи
keyboard_arrow_up