М.Анхцэцэг ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүллээ

2014 оны 11 сарын 17

Өнгөрсөн жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, энэ жил “Нанжинь-2014” өсвөр үеийнхний олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон Мөнхжанцангийн Анхцэцэг ДАШТ-д амжилттай оролцлоо. Тэрбээр огцом өргөлтөөр 107, түлхэлттэй өргөлтөөр 124, нийт 231 кг өргөсөн юм. М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн сүүлчийн хоёр оролдлогоороо 129 кг-ыг өргөсөн бол зургадугаар байрт орох боломжтой байв. Өдгөө дөнгөж 16 настай тэрээр Риогийн олимпод өндөр амжилт гаргах биз ээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12171
0 эможи
keyboard_arrow_up