Маргаашийн оргил барилдааныг Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров нар хийнэ

2014 оны 11 сарын 13

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн тав өдрийн барилдаан болж дууслаа. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Тоёохибикитэй барилдаж уватанаге мэхээр ээлжит даваагаа авсан байна. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж хоёр дараалан унаад байсан хар цувралаа зогсоож Икиойг давлаа.  Какүрюү М.Ананд аварга өнөөдөр Такарафүжиг давж таван даваатайгаар тэргүүлсээр байна. Япон озеки Кисеносато, Котошёогикү нар өнөөдөр унаж, Гойёдо давсанаар Монголын хоёр аварга ганц ч унаагүй тэргүүлсээр байна.

Шинэ сакивакэ Ичиножёо А.Ичинноров өнөөдөр маэгашира Такиказег давсанаар гурван даваа, хоёр унаатай боллоо. Маргааш Хакүхо аварга Такаясүтэй , Харүмафүжи аварга Кайсэйтэй барилдах бол оргил барилдааныг Какүрюү М.Ананд Ичиножёо А.Ичинноров нар хийхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12005
0 эможи
keyboard_arrow_up