Карлделл Жонсон өнөөдөр Монголд ирлээ

2014 оны 11 сарын 13

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Супер лиг”-ийн тэмцээн энэ сарын 14-нд эхлэх байсан ч легонер тоглогчдын ирэх хугацаанаас хамаарч хойшлоод байгаа. Тиймээс “Супер лиг”-ийн тэмцээн энэ сарын 19-нд эхлэхээр болоод байна.  Тэгвэл энэ жилийн “Супер лиг”-ийн тэмцээнд NBA-гийн “Аtlanta Hawks” болон “New Orleans Hornets” багуудад хүчин зүтгэж байсан Карлделл Жонсон тоглохоор болсон бөгөөд өнөөдөр Монголд газардлаа. Түүнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудын төлөөлөл тосч авсан байна. Карлделл Жонсон “Супер лиг”-ийн 2014-2015 оны улиралд “Өргөө” багт тоглох ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11990
0 эможи
keyboard_arrow_up