“Дакар ралли-2015”-д Ланд-200 маркийн автомашинаар уралдана

2014 оны 11 сарын 13

Мотоспортын олимп гэгддэг “Дакар ралли-2015” уралдаан ирэх оны нэг дүгээр сарын 4-17-ны өдр үүдэд Аргентин улсад болно. Тус уралдааныг хоног тоолон хүлээж буй манай тамирчид тэмцээнд оролцох хөлгөө бэлтгэж эхэлжээ. Тэр дундаа олон ул сын хэмжээний мастер Н.Лхамаа монголчуудаа төлөөлөн Өмнөд Америкт гурав дахь жилдээ“Дакар Ралли”-д оролцохдоо Ланд-200 маркийн автомашинаар уралдана. Тэрбээр өмнө нь хоёр удаа мотоциклиор тус уралдаанд оролцож байсан бол энэ удаад автомашины төрөлд оролцохоор болсон байна. “Дакар Ралли”-д орол цогч Унгарын багийнхан манай тамирчдын энэ жил уралдах автомашиныг бэлтгэж өгөхөөр амласан юм. Тиймээс манай тамирчид Т2 буюу шинэ машин уралддаг ангилалд Ланд-200 маркийн автома шинаар уралдахаар болсон. Тэд саяхан Унгарт очиж, уралдах автомашинтайгаа танилцсан байна. Манай багийнхны уралдах автомашины нэмэлт тоноглолуудыг Унгарт хийж дуусчээ. Энэ жилийн Дакарын маршрут Аргентинаас гараад Болии, Чилиэр ороод буцаад Арген тиндаа ирж барианд орох ёстой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11987
0 эможи
keyboard_arrow_up