Волейболын тамирчид олимпын наадамд оролцоход нэг алхмаар ойртлоо

2014 оны 11 сарын 13

Азийн волейболын холбооноос зохион байгуулсан Ази тивийн цомын төлөө тэмцээний эрх олгох зүүн бүсийн нээлттэй тэмцээн Тайвань улсын Каосун хотод энэ сарын тавнаас 10-ы өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд манай улсаас Азийн Волейболын холбооны дэмжлэгээр эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн баг оролцсон бөгөөд дөрвөн баг амжилттай оролцож бүгд гуравдугаар байранд орсон байна. Уг тэмцээнд оролцсон багуудын эхний гурван байранд шалгарсан багууд Азийн топ гурван багтайнийлж, нэг зоо болж тоглох бөгөөд нэгдүгээр байр эзэлсэн баг Олимпын тоглолтонд тоглох эрхээ олж авах юм байна. Эдгээр багууд ийнхүү гуравдугаар багт орсноор Монголын волейболын баг тамирчид олимпын тоглолтонд оролцоход нэг шатаар ойртож байна гэсэн үг юм. Дараагийн тэмцээн 2015 оны зургаан сараас 12 сарын хооронд явагдах ажээ. Тус тэмцээнд оролцоход Азийн волейболын холбооноос 5600 ам.долларын дэмжлэг үзүүлсэн ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11972
0 эможи
keyboard_arrow_up