Неймар гялалзаж, Бразил хожлоо

2014 оны 11 сарын 13

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Европын хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүд амарч, 2016 оны Европын аварга урьдчилсан шатны тоглолтууд болох ёстой. Харин бусад тивийн багууд нөхөрсөг тоглолт хийдэг билээ. Энэ хүрээнд өнгөрсөн шөнө Туркийн шигшээ баг талбай дээрээ Бразилыг хүлээж авч, нөхөрсгөөр туллаа. Энэ тоглолтод хөлбөмбөгийн шидтэнүүд өрсөлдөгчөө 0:4-өөр буулгаж авч, хичээл заалаа.

Энэ тоглолтод Неймар гялалзаж, 20, 60 дахь минутад хоёрыг оруулсан. Тэгвэл 24 дэх минутад Кайя өөрийн хаалгандаа авто гоол оруулсан. Тэгвэл Виллиан 44 дэх минутад нэгийг нэмжээ. 

Тоглолтын дараа Неймар “Миний сэтгэл их хөдөлж байна. Өөр нэг улсад өөр нэг цэнгэлдэхийг дурсан санах болж байна шүү дээ. Би ийм зүйл хүлээгээгүй. Үүнээс илүү баяртай байна гэж юу байхав. Гэхдээ би илүү сайжрахыг хүсч байна. Би энэ түвшиндээ үлдмээргүй байна” хэмээн ярьсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11944
0 эможи
keyboard_arrow_up