Дөрвөн бөх хүрэл медалийн болзол хангалаа

2014 оны 11 сарын 12

“Пукет-2014” Азийн элсний спортын наадам Тайландын Пукет мужид болж буй. Наадмын албан ёсны нээлт энэ сарын 14-нд эхлэх ч тэмцээн уралдаанууд эхлээд байгаа юм.“Дур булаам нарны цацраг” уриатай Азийн элсний спортын наадамд 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа билээ. Манай улсаас спортын найман төрөлд оролцохоор мэдүүлгээ өгсөн. Өнөөдөр самбо бөхийн тэмцээн болсон ба дэвжээнд гарч хүч үзсэн манай зургаан бөхийн дөрөв нь хүрэл медалийн болзол хангаад байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг, 82 кг-ын жинд барилдсан Г.Түвшинжаргал нар медалийн өнгөө хувиргахаар дэвжээнд гарна. Мөн эмэгтэйчүүдийн 64 кг-д барилдсан Т.Баттөгс, 72 кг-д хүч үзсэн Б.Сайнбуян нар мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа юм.бМедалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 16:00 цаг буюу Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11911
0 эможи
keyboard_arrow_up