Манай тамирчид Азийн шилдэг зургаан багийн нэгээр шалгарлаа

2014 оны 11 сарын 12

Монголын элсний волейболын эрэгтэй, эмэгтэй баг Тайванийн Каошунь хотод энэ сарын 7-9-нд зохиогдсон Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ. 2015 оны Азийн шилэг зургаан багийн цомын тэмцээнд оролцох эрх олгосон эл тэмцээнд 16 орны баг, тамирчид оролцсоноос манай тамирчид ийн өндөр амжилт үзүүлжээ.
БНСУ, Хонконг, Тайвань, Макао тэргүүтэй Азийн 16 орны 32 тамирчин хүч үзсэн тус тэмцээний тэргүүн байрыг Тайванийн нэгдүгээр баг хүртсэн бол БНСУ-ын баг тамирчид хоёрт орж манай баг гуравлажээ. Ийнхүү ирэх онд болох Азийн цомын тэмцээнд өрсөлдөх шилдгийн шилдэг зургаан багт Монголын эрэгтэй, эмэгтэй баг багтаж, тивийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болохоо харууллаа. Түүнчлэн, Азийн волейболын холбоо энэ удаагийн тэмцээнд манай баг тамирчдад 5600 ам.долларын тусламж үзүүлсэн аж.
Спортын мастер С.Амгайбазар, А.Баясгалан нарын удирдлагадор эрэгтэйчүүдийн нэгдүгээр багт спортын мастер Э.Сайханбаатар, М.Цэрэнбаатар нар багтсан бол хоёрдугаар багт “Алтайн барс” клубийн тамирчин А.Мөнхбаяр, М.Мягмарсүрэн тоглосон байна. Харин эмэгтэйчүүдийн нэгдүгээр багт Олон улсын хэмжээний мастер, “Энагурэ” клубийн С.Пүрэвжаргал, Г.Энхнаран, хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Үнэнтуяа, А.Намуун нар тогложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11874
0 эможи
keyboard_arrow_up