“Оюутны Лиг”-т 16 баг өрсөлдөж байна

2014 оны 11 сарын 11

“Оюутны лиг-2014” тэмцээн өнгөрсөн бямба гарагт буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Спортын төв ордонд нээлтээ хийж, эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг аваргын төлөө өрсөлдөж байна. Монголын хувийн их дээд, сургуулиудын дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тус тэмцээнийг 1996 оноос хойш уламжлал болгон 15 дахь жилдээ шилдгүүдээ тодруулна. Энэ жилийн тэмцээний логог Азийн зуны спортын 17 дугаар наадамд амжилттай оролцсон ОУХМ Т.Санчирын довтолж байгаа зургаар хийснээрээ онцлог болж байна.

Тэмцээний нээлтийн өдөр найман тоглолт болсноос “Мандах бүртгэл”, УБИС-ийн “Унаганууд”, Мон-Алтиус “Лионс”, МҮИС болон Сити Дээд сургуулийн багууд эхний хожлоо авлаа. Харин энэ өдөр Орхон их сургуулийн баг ирээгүй учраас “Сити” дээд сургууль техникийн хожил авсан байна. Харин эмэгтэй гурван тоглолт болж “Улаанбаатар их сургуулийн “Унаганууд”, Отгонтэнгэр “Шилмүүснүүд”, “Их Засаг” ОУИС-ийн багууд өрсөлдөгчөө хожлоо. Дараагийн тойргийн тоглолт өнөөдөр Спортын төв ордонд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11832
0 эможи
keyboard_arrow_up