МХБХ-ны салбар зөвлөлүүдийн уулзалт боллоо

2014 оны 11 сарын 11

Монголын хөлбөмбөгийн холбооны МХБХ салбар зөвлөлүүдийн уулзалт зөвлөлгөөн  энэ сарын 08-нд Дорноговь аймгийн Сайншанд  хотод болж,  нийт 16 аймгийн 32 төлөөлөгч оролцлоо. Уг уулзалтын зорилго нь 11-р сарын 22-нд болох МХБХ-ны Ээлжит Бус Их Хурлаар хэлэлцэх МХБХ-ны шинэчилсэн дүрмийн төслийг танилцуулж, цаашид орон нутгийн салбар зөвлөлүүдтэй хамтарч ажиллах тал дээр санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн тус уулзалтын үеэр Сайншанд хотод хиймэл зүлгэн хөлбөмбөгийн талбай ашиглалтанд орж, нээлтийн ёслолын арга хэмжээ болсон бөгөөд тус арга хэмжээнд МХБХ-ны удирдлагууд ба 16 аймгийн төлөөлөгчид оролцон өөр хоорондоо туршлага солилцсон үр дүнтэй уулзалт зөвлөлгөөн болж өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11777
0 эможи
keyboard_arrow_up