Монголын элсний волейболлчид Азийн цомд оролцох эрх авлаа

2014 оны 11 сарын 11

Монголын элсний волейболын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг Тайванийн Каошунь хотноо болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, 2015 онд Азийн цомын тэмцээнд өрсөлдөх эрх авлаа. Сая бүсийн тэмцээнд оролцохдоо эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа гуравдугаар байр эзэлсэн байна. Манай баг тамирчдад Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцоход зориулж Азийн волейболын холбооноос 5600 ам.долларын тусламж үзүүлжээ.Ирэх онд болох Азийн цомын тэмцээнд шилдэг зургаан баг өрсөлдөнө. Түүний нэг нь Монголын волейболчид юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11772
0 эможи
keyboard_arrow_up