Роналду ”Алтан шаахай”-гаа гардан авлаа

2014 оны 11 сарын 06

Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" клубын төлөө 31 гоол оруулсан Португаль довтлогч Криштиану Роналду өөрийн "Алтан шаахай"-гаа гардаж авлаа. Тэрбээр өнгөрсөн улиралд Ла Лигийн хүрээнд 31 гоолыг оруулсан бөгөөд одоогийн "Барселона" клубын төлөө хүчин зүтгэж буй Уругвай довтлогч Луис Суарезийн адилаар ийнхүү шагналаа авсан юм. Роналдогийн хувьд ийнхүү "Алтан шаахай"-г гурав дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын хувьд амжилтаар дүүрэн өнгөрсөн юм. 

Лигийн хүрээнд 31 гоол оруулсанаас гадна "Аваргуудын лиг"-ийн нэг улиралд 17 гоол оруулж рекорд тогтоон тухайн тэмцээнийхээ түрүүг хүртсэн. Тэрбээр "Юун түрүүнд багийн хамтрагчиддаа талархал илэрхийлмээр байна. Тэдэнгүйгээр энэхүү шагналыг хүртэх боломжгүй. Мөн дэлхийн хамгийн шилдэг клубын төлөө тоглон эдгээр шагналуудыг хүртэх боломжыг надад олгосон гэр бүл, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Би "Реал Мадрид"-ын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг" гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11549
0 эможи
keyboard_arrow_up