Манай сагсчид Макаогийн багийг 32 оноогоор илүүрхэн хожлоо
2014 оны 11 сарын 05

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн Тайваний Тайпей хотноо үргэлжилж байна. Манай сагсчид тэмцээний эхний тоглолтоо Хятадын багтай хийж 52:66 –ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Харин өчигдөр Тайванийн багийг 73:66 –ийн харьцаатай буулгаж авсан билээ. Ингэснээр манай улс нэг хожил, нэг хожигдолтойгоор хэсгийнхээ хоёрдугаар байранд бичигдэж байсан бөгөөд дөнгөж сая Макаогийн шигшээ багтай тоглож 86:54 онооны харьцаагаар илүүрхэн хожлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









11476
0 эможи