Б.Мөнхжин өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2014 оны 11 сарын 03

Эстони улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Өнгөрөгч аравдугаар сарын 26-нд эхэлсэн тус тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид өрсөлдсөнөөс охидын 8-10 насанд Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ. Энэ насанд 12 орны 28 даамчин өрсөлдсөнөөс Беларусын Часнакова Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын Скиарбина Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.

Б.Мөнхжин сүүлийн 5 өрөгт ОХУ, Голланд, Беларусь, Латви, Казахстаны хүүхдүүдийг дараалан хожиж, мөнгөн медаль хүртсэн байна.

Манай улсаас 12 даамчин өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос нэг мөнгөн медаль, нэг шагналт V байр эзэлсэн амжилтыг үзүүлэв. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Г.Дүүрэнбилэг IX байрт шалгарлаа.

Энэ оны зургадугаар сард Тайландад болсон Азийн аваргаас алтан медаль хүртсэн Баатархүүгийн Мөнхжин ийнхүү дэлхийн аваргын медальтан боллоо. Тэрээр өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин болж байна. 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Дүүрэнбилэг дэд байрт шалгарч байсан юм. Харин том нас буюу 17 насанд Монголоос гурван медальтан төржээ.

Ийнхүү Монголын 12 өсвөрийн даамчин Эстони улсыг зорьсноос Б.Мөнхжин медалийн буухиаг тасалсангүй. Тэрээр өсвөрийн дэлхийн аваргын хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11287
0 эможи
keyboard_arrow_up