Б.Мөнхжин II байрт бичигдлээ

2014 оны 11 сарын 01

Эстони улсын нийслэл Таллинн хотноо үргэлжилж буй зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 9 дэх өрөг маргааш болж, аваргууд тодрох юм. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин дэлхийн үеийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 8 дахь өргийн тоглолт болсон бөгөөд энэ цагт дүн гараад байна.

Охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжинөнөөдөр өрсөлдөгчөө хожсоноор 6 дахь хожлоо авч 12 оноогоор II байрт бичигдлээ. Тэрээр маргааш 11 оноотой IV байрт жагсаж буй Казахстаны Кассум Алимтай тоглох юм. Энэ насанд Беларусын тамирчин Часнакова 7 хожил, 1 тэнцээ хийснээр 15 оноотой болж, түрүүлэх болзлоо хангаад байгаа бол манай тамирчин Б.Мөнхжин удаалж байна. 10 оноогоор  Б.Өнөржаргал VII, Б.Мишээл XI байрт бичигдэж байна.

Мөн охидын 11-13 насанд Г.Дүүрэнбилэг VI, Э.Маргад VIII, С.Энхтүвшин Х байрт жагсаж байна.

Харин хөвгүүдээс 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 11 оноогоор V, Б.Сүхбат 10 оноогоор VII, Б.Баярмагнай XV байрт бичигдэж байна.

Мөн хөвгүүдийн 11-13 насанд 36 тамирчин өрсөлдөж байгаагаас 8 оноогоор Ц.Чинзориг, С.Мөнх-Оргил нар XVII, XVIII байр, М.Лувсандорж XXIX байрт жагсаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11226
0 эможи
keyboard_arrow_up