Инчеон 2014 Пара Азийн наадамд амжилттай оролцсон тамирчдадаа гарын бэлэг гардууллаа

2014 оны 11 сарын 01

2014 оны 10-р сарын 18-наас 24-ний хооронд БНСУ-ийн Инчеон хотоо зохион байгуулагдсан Пара Азийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчид 11 медаль хүртсэнээс МХҮХ-ны гишүүн тамирчид 2 алт, 1 мөнгө, 5 хүрэл нийтдээ 8 медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн байна. 

Mонголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо эдгээр тамирчдаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа энэ үеэр “Говь” ХК мөн адил тамирчдадаа хүндэтгэл үзүүлж цаашдаа улам их амжилт үзүүлж эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсэн гарын бэлэг гардуулсан юм. Пара спортын тамирчдадаа урам өгч бүхий л талаар дэмжин тусалж, хийж бүтээхийн урам зориг өгсөндөө баяртай байна. Бид цаашдаа ч пара спортын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, баг тамирчдаа дэмжин ажиллах болно хэмээн "Говь" ХК-ийн хамт олон хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11220
0 эможи
keyboard_arrow_up