Монголын жүдочид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2014 оны 10 сарын 31

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын дэлхийн чансааг шинэчлэж гаргажээ. 

Манай жүдочдоос Г. Болдбаатар эрэгтэйчүүдийн 60кг-д  2676оноотой дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ. Харин 73кг-н жинд 1360 оноогоор Х. Цагаанбаатар зургаадугаарт бичигджээ.

Харин эмэгтэйчүүдийн 48кг-д 2893оноогоор  М. Уранцэцэг мөн дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол 52-кг-д 1004 оноогоор А. Цолмон 11 дүгээрт, 766 оноогоор М. Бундмаа 17 дугаарт эрэмблэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11175
0 эможи
keyboard_arrow_up