Тив дэлхийн шилдгүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ

2014 оны 10 сарын 31
Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн Гранд Слам тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. Абу Дабид 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч "Рио-2016" олимпийн эрхийн оноогоо цуглуулах, хувийн чансаагаа ахиулахаар мэдүүлэгээ өгөөд байна. 

Монгол улсаас эрэгтэйчүүдийн 60, 66, 73, +100 кг-ийн жинд, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ийн жингийн жүдочид энэ удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон. Абу Дабигийн FGB цэнгэлдэх хүрээнлэнд өнөөдөр эхлэх Гранд Слам тэмцээний сугалааг тохируулах ажиллагаа өчигдөр орон нутгийн цагаар 14:00-д болсон байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд болох бол 11-р сарын нэгний өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ийн жингийн, 11-р сарын хоёронд эмэгтэйчүүдийн 78, +78, эрэгтэйчүүдийн 100, +100 кг-ийн жингийн  аваргуудыг тодруулах барилдаанууд болсноор тэмцээнд өндөрлөх юм.

Энэ удаагийн тэмцээний аваргаар тодорсон тамирчинг аваргын алтан медаль, 5000 ам доллараар урамшуулах бол II байрт шалгарсан  тамирчинд мөнгөн медаль 3000 ам доллар, III байрт шалгарсан хоёр тамирчинд тус бүр  хүрэл медаль 1500 ам долларын урамшуулал олгохоор тэмцээнийг зохион байгуулагчид шийдвэрлэсэн байна.

Манай улсаас энэ удаагийн Гранд Сламын тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Рио 2013 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Д. Амартүвшин, 2013 оны Маяамигийн Гран При тэмцээний алтан медальт тамирчин Г. Хэрлэн нар оролцох юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд энэ сарын эхээр Ташкент хотноо болсон Гран При тэмцээний мөнгөн медальт жүдоч Д.Алтансүх, 73 кг-ийн жинд Инчён 2014 Азийн 17-р наадмын мөнгөн медальт Г. Одбаяр, +100 кг-ийн жинд Ташкентийн Гран При тэмцээний алтан медальт Б.Тэмүүлэн нар Абу Дабигийн Гранд Сламын татами дээр эх орноо төлөөлөн оролцоно.

Эмэгтэйчүүдээс 48 кг-ийн жинд Рио 2013 ДАШТ-ний алтан медальт тамирчин, МУГТ М. Уранцэцэг, Астанагийн Гран При тэмцээний алтан медальт Г. Отгонцэцэг нар  аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх бол 57 кг-ийн жинд 2013 онд ОХУ-ын Тюменьд болсон Мастерсын тэмцээний алтан медальт Д. Сумьяа, Ташкентийн Гран При тэмцээний хүрэл медальт Ц. Мөнхзаяа, 70 кг-ийн жинд Улаанбаатар 2014 Чингис хаан дэлхийн цомын алтан медальт тамирчин Ц.Наранжаргал нар  хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин  аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11162
0 эможи
keyboard_arrow_up