Өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан 2020″ тэмцээн үргэлжилж байна

2014 оны 10 сарын 30

“Бид дуулианы эзэд” уриатай өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан 2020″ тэмцээний мэдээллээс хүргэе.

Хан-уул дүүргийн хүүхэд багачууд ням гаригт болсон 2 дахь шатны тоглолтоо хийснээс хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд 75-р сургуулийн баг тамирчид өрсөлдөгч 114-р сургуулийн багийг 11:2-ын харьцаатай хожиж, энэ насны ангилалдаа дээд амжилт тогтоосон байна.

17 насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж байгаа 10-р сургуулийн баг 26-р сургуулийн багийг 5:4-ийн харьцаатай, 34-р сургуулийн баг 15-р сургуулийн багийг 9:7-оор, 18-р сургуулийн баг 41-р сургуулийн багийг 6:3-ын харьцаатай тус тус хожсон байна.

Харин хөвгүүдийн 11 насны ангилалд 41-р сургуулийн баг Орхон багийг 9:0-ээр хожиж тэмцээний дээд амжилтыг тогтоосон байна.  Түүний араас 115-р сургуулийн баг өрсөлдөгч 114-р багийг 5:1-ээр хожсон амжилтыг гаргажээ. 13 насны ангилалд 26-р сургуулийн баг 115-р сургуулийн багийг 12:0-ээр, 41-р сургуулийн 2-р баг Орхон багийг 11:2-оор, 41-р сургуулийн 1-р баг 114-р сургуулийг 9:0-ээр, БУЦС 34-р сургуулийг 14:2-оор, 52-р сургуулийн 1-р баг 2-р багаа 6:1-ээр тус тус хожжээ. 15 насны хөвгүүдийн ангилалын 60-р сургуулийн баг 18-р сургуулийг 7:6-аар, 34-р сургуулийн баг 118-р сургуулийг 9:2-оор, 26-р сургуулийн баг 114-р сургуулийн багийг 3:2-оор,  41-р сургуулийн баг 52-р сургуулийн багийг 6:2-оор тус тус хожсон бол 75-р сургуулийн баг БУЦС-тай 4:4-ийн харьцаатай тэнцсэн байна. Хан-Уул дүүргээс охидын 15, 17 насны ангилалд баг тамирчид оролцож байгаа. 15 насны охидын ангилалд 114-р сургууль, 26-р сургуулийн багтай тоглож 0:0-ийн харьцаатай тэнцсэн бол 41-р сургуулийн баг БУЦС-т 1:4-оор ялагджээ. Харин охидын 17 насны ангилалд БУЦС 26-р сургуулийн багийг 4:3-аар хожиж, 41-р сургуулийн охидын баг 10-р сургуулийн багтай 7:7-гийн харьцаатай тэнцснээр ням гаригийн тоглолтууд өндөрлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11099
0 эможи
keyboard_arrow_up