Ц.Шаравжамцын хоёр хүүг NBA-д урьжээ

2014 оны 10 сарын 30

Монгол улсын гавъяат тамирчин Ц.Шаравжамцын 2 хоёр хүүг АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy урьжээ. Тэрээр энэ тухай "Миний хоёр дүрсгүйг АНУ-ын шилдэг 10-т ордог сагсан бөмбөгийн United States Basketball Academy 50 хувийн хөнгөлттэй зургаан сарын сургалтандаа урилаа. Хятад болон ганц нэг өөр улсын шигшээ багтай хамт бэлтгэл хийх юм шиг байна. Цаашдаа олон хүүхдэд ийм боломж олдоосой. Өнөөдөр миний хамгийн аз жаргалтай өдөр байна. Өөрт минь урилга ирэхэд ингэж их баярлаж байсангүй ээ. Одоо хоёр хүүхэд минь зүтгэх л үлдлээ. Зургаан сарын дараа сагсан бөмбөгийн сайн багтай сургуульд орох боломж нээгдэнэ. Тэнгэр л мэдэж дээ. Монгол хүн NBA-д орох өдөр ойртсоор байна" гэжээ. Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нар өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, нэг хүү нь шилдэг тоглогчоор шалгарч байжээ. Өдгөө түүний том хүү 15 настай хэдий ч 191 см өндөр ажээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11042
0 эможи
keyboard_arrow_up