Үндэсний супер лиг ирэх сарын 14-нд нээлтээ хийнэ.
2014 оны 10 сарын 30
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн шинэ улирлын тоглолт эхлэхтэй холбогдуулан мэдээлэл өгөв. Лигийн шинэ улирлын тоглолтыг ирэх сарын 14-нд эхлүүлэхээр товложээ. Нийт 10 баг гурван тойргоор тоглох бөгөөд одоогоор найман баг мэдүүлгээ өгөөд байгаа аж. Шалгарсан багууд флейофф эхний шат, финалын тоглолтод өрсөлдөхөөс гадна тэмцээний үеэр бүх оддын болон хаоз тоглолтууд болох аж. Энэ жилийн тоглолтонд NBA-ийн шилдэг легионер тоглогчид ирсэн байна. Үндэсний супер лигийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо Сэнгүр брендтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил лигийн багуудын хөгжөөн дэмжигчдийг сагсан бөмбөгөөр өрсөлдүүлэхээр болсон гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11034
0 эможи