Даамын өсвөрийн ДАШТ эхэллээ

2014 оны 10 сарын 28
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр(10.26) Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэллээ. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж буй уг тэмцээний аваргууд ирэх арваннэгдүгээр сарын 1-д тодрох юм.

Тэмцээний эхний өрөгт хөвгүүдийн 8-10 насанд Б.Баярманлай, 11-13 насанд Ц.Чинзориг, охидын 8-10 насандБ.Мөнхжин, 11-13 насанд Г.Дүүрэнбилэг, С.Энхтүвшин нар эхний хожлоо авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10935
0 эможи
keyboard_arrow_up